Мянгад сумын Цагаан булан багийн нутаг "Хонгорж" хэмээх газарт гарсан түймрийг бүрэн унтраажээ.



Хар-Ус нуурын БЦГ-ын хязгаарлалтын бүс нутаг Мянгад сумын Цагаан булан багийн нутаг "Хонгорж" хэмээх газарт 2017оны 03-р сарын 08-ны өдөр орон нутгийн цагаар 15:30 минутанд Зэгсний түймэр гарчээ.  Энэ талаарх мэдээллийг тухайн газар нутгийг хариуцан хамгаалдаг байгаль хамгаалагч 17:20 минутанд хамгаалалтын захиргаандаа өгч мэдээллийн дагуу хамгаалалтын захиргааны дарга С.Батмөнхөөр  ахлуулсан ажлын хэсэг шуурхай арга хэмжээ авч  аймгийн Онцгой байдлын газар, Мянгад сумын ЗДТГ-т мэдээлэл өгч  газар дээр нь очиж ажилласан байна. Орон нутаг хариуцсан байгаль хамгаалагч нар, нутгийн 30 гаруй иргэдийг дайчлан 40 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж  зэгсний түймэрийг газар авахуулалгүйгээр тогтоож мөн өдрийн   22:10 минутанд цурманд оруулан бүрэн унтраажээ. Түймрийн улмаас зэгс, хулс бүхий 30 гаруй га бэлчээр бүрэн шатсан байна.










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ