АЖЛЫН БАЙРНЫ ЗАРЛАЛ
Төслийн орон нутгийн зохицуулагч шалгаруулж авна
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Даян Дэлхийн Байгаль Орчны Сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” MON/16/301 төслийг Ховд, Увс, Завхан аймгуудад хэрэгжүүлэх төслийн орон нутгийн зохицуулагч шалгаруулж авна.
АЖЛЫН БАЙРНЫ НЭР: ТӨСЛИЙН ОРОН НУТГИЙН ЗОХИЦУУЛАГЧ
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Байгаль орчин, газрын менежмент, уул уурхайн байгаль хамгааллын чиглэлээр Бакалавраас доошгүй зэрэгтэй;
- Мэргэжлээрээ орон нутагт 8-аас доошгүй жил ажилласан;
- Багаар ажиллах, хүмүүстэй харьцах, үйл ажиллагааны уялдааг хангах өндөр чадвартай;
- Компьютерийн гол хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай;
- Тухайн орон нутагт байнга оршин суудаг бөгөөд төслийн үйл ажиллагаа явагдах суманд ажиллах бүрэн боломжтой байх;
- Төслийн холбогдох хээрийн ажил, хяналт шинжилгээ, судалгаа, сургалт, хурал семинарыг зохион байгуулах, үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх нөхцлийг ханган удирдан зохицуулах, тайлагнах чадвартай байх
- Олон талын оролцоог хангах оновчтой зохицуулалт хийх, ялангуяа нутгийн иргэдтэй ажиллах ур чадвартай байх,
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Анкет
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт /сүүлийн 2 ажил олгогчоос/
- Өмнө гүйцэтгэсэн судалгаа, хяналт үнэлгээ, төлөвлөлт хийж байсан туршлагыг нотлох баримт бичиг
АЖИЛЛАХ НӨХЦӨЛ: | Төсөл хэрэгжүүлэх нэгжээс цалинг сар бүрд шилжүүлнэ. Орон нутагт ажиллах ажлын нарийвчилсан төлөвлөгөө, удирдамжид үндэслэн унааны зардлыг тооцно. Ажлын байранд зайлшгүй шаардлагатай Компьютер, GPS багаж, техник хэрэгсэл, бичиг хэрэгслээр хангана. |
АЖИЛЛАХ ХУГАЦАА: | Эхний ээлжинд 2016 оны 12 сарын 30 хүртэл гэрээгээр ажиллана. Ажлын үр дүнгийн үнэлгээг үндэслэн гэрээг сунгаж ажиллана. |
ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Даян Дэлхийн Байгаль Орчны Сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Баруун бүсэд хэрэгжүүлж буй “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөл нь Ховд, Увс, Завхан аймгийн хэмжээнд газрын тогтвортой менежментийг бэхжүүлэх, уул уурхайн дүйцүүлэн хамгааллын загвар төслийг бий болгоход хувь нэмэр оруулах үндсэн зорилготой юм. Тус төслийн үйл ажиллагаанаас дараах үр дүнг орон нутагт хүлээж байгаа болно. Үүнд:
- Орон нутгийн түвшинд газрын тогтвортой менежмент, уул уурхайн дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой гол оролцогч талуудын чадавхи, олон нийтийн мэдлэг боловсрол дээшилсэн байна.
- Оролцоог хангасан, шинжлэх ухаанд тулгуурласан, экологийн бүс нутгийн үнэлгээг баруун аймгийн хэмжээнд хийж, төсөл хэрэгжих сумын газар ашиглалтын төлөвлөгөөг боловсруулахад ашигладаг болсон байна.
- Газрын тогтвортой менежментийг бүс нутгийн, орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, газар зохион байгуулалт, газар ашиглалтын төлөвлөгөө, нутгийн хөгжлийн хөтөлбөрт тусган оролцогч талуудын бүрэн оролцоотойгоор боловсруулж, сонгогдсон сумдад амжилттай хэрэгждэг болсон байна
Төсөл хэрэгжих хугацаа: | 2016-2019 он |
Төсөл хэрэгжүүлэх байгууллага: | Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам |
Төслийг орон нутагт хамтран хэрэгжүүлэх байгууллага: | Ховд, Увс, Завхан аймгийн ЗДТГ |
| |
| |
Битүүмжлэгдсэн материалыг 2016 оны 07 дугаар сарын 01-ээс 17-ний өдрийг хүртэл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн А.Нансалмаа хүлээн авна.
Холбогдох утас 9943-9314
Хаяг: Ховд Жаргалант 8-р баг Наран Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байрны 202 тоотод хүлээн авна.