
-Аргын тооллын 9 сарын 18. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)-Намрын эхэн хөх бич сарын билгийн 27, цагаан бар, мэнгэ 5 шар, суудал төмөр, үнэг-8 од, үл зохилдох барилдлагат өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:33-18:58.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй маш сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ муу гараг болой.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, бэрийн үйл, төрөл садан бололцох, хурим хийх, анд бололцох, нохой авах, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, цэрэг хөдөлгөх, цацал өргөх, эм найруулах, худаг малтах, газар хагалах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ гэр, байшин, асар майхан босгох, малын үс, ноос хяргах, хүүр түлэх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.