-Аргын тооллын 7 сарын 22. Мягмар (Ангараг) гараг (2025)



-Аргын тооллын 7 сарын 22. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын 27, хар луу, мэнгэ 9 улаан, суудал гал, гөрөөсөн толгой-4 од, хүчин төгсөх барилдлагат өдөр. Их халуун улирал-22:23.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:16-20:40.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Харин нохой, бич, тахиа, могой, морь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Могой, морь жилтний сүлд гараг, харин бич, тахиа жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин буян хишгийн даллага авах, буян номын үйл, хурим хийх, бэрийн үйл, анд бололцох, хүнийг ханаж, төнөх, хануур төөнүүр хийлгэх, эм найруулах, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авах, эд, мал гадагш өгөх, эвлүүлэх, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, газар малтах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл оёж, хатах, эсгэх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, малын үс, ноос хяргах, нүүдэл хийх, замд гарах, үхэгсдийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ