
-Аргын тооллын 5 сарын 25. Ням (Адьяа) гараг (2025)-Билгийн тооллын 28, хөх морь, мэнгэ 4 ногоон, суудал мод, гоё хүүхэн-1 од, арвидах барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:03-20:35.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Луу жилтний сүлд гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, буян хишгийн даллага авах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, хурим хийх, бэрийн үйл, нялхасыг гаргах, мод таслах, тангараг тавих, нүүдэл хийх, эд, мал худалдан авах, морь худалдах, уралдуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, малын үс, ноос хяргах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, үхэгсдийн үйл, мал хөнгөлөх, мал гаргах, улаан идээ авах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.