-Аргын тооллын 5 сарын 24. Бямба (Санчир) гараг (2025)
-Билгийн тооллын 27, харагчин могой, мэнгэ 5 шар, суудал уул, шийдэм-0 од, үл тохирох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:04-20:34.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад сэтгэл амгалан өлзийтэй сайн. Харин гахай, хулгана, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, өвдөг, хөлний булчинд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Үхэр жилтний сүлд гараг, харин гахай, хулгана жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин багш шавь барилдах, ном унших, хүнийг ханаж, төнөх, хурим хийх, бэрийн үйл, амраг садан бололцох, анд бололцох, нохой авах, арилжаа наймаа хийх, эд, мал худалдан авах, морь худалдах, их хэрэг үүсгэх, газар хагалах, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, ус хааж бөглөх, заргалдах, замд гаргах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, малын үс, ноос хяргах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.