-Аргын тооллын 5 сарын 23. Баасан (Сугар) гараг (2025)



-Аргын тооллын 5 сарын 23. Баасан (Сугар) гараг (2025)
-Билгийн тооллын 26, хар луу, мэнгэ 6 цагаан, суудал ус, дэлгэрүүлэгч-26 од, идэр барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:05-20:33.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40),  гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Харин нохой, бар, туулай, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, харин бар, туулай жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин хануур төөнүүр хийлгэх, эд, мал худалдан авах, мал худалдах, арилжаа хийх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, газар малтах, гуу, суваг татах, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл оёж, хатах, эсгэх, нүүдэл хийх, дайсан номхтгох, бузарыг дарж, дайсагнах үйл, ан гөрөө хийх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ