-Аргын тооллын 5 сарын 22. Пүрэв (Бархасвадь) гараг (2025)
-Билгийн тооллын 25, цагаагчин туулай, мэнгэ 7 улаан, суудал огторгуй, могойг хүлэгч-25 од, үл зохилдох барилдлагат өдөр. Бага хар, овоо тахих, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:06-20:32.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, туулай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Бар, туулай жилтний сүлд гараг, харин үхэр, луу, хонь, нохой жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, өвчин эмнэх, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, нохой авах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, суурь тавих, даллага авах, хурим хийх, төрөл садан болох, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, цэрэг хөдөлгөх, үзмэр үзэх, ажилчин шүтүүлэх, ан гөрөө хийх, улайны үйл, хиншүү хярвас гаргах, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
-Аргын тооллын 5 сарын 21. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын 24, цагаан бар, мэнгэ 8 цагаан, суудал төмөр, чөдөр-23 од, идэр барилдлагат өдөр. Өчүүхэн дүүрэн-03:07.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:07-20:31.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, бар, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, бурхан сахиус тахих, равнайлах, лам болох, буян номын үйл, ном сонсох, бэрийн үйл, төрөл садан бололцох, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, цэрэг хөдөлгөх, цацал өргөх, эм найруулах, худаг малтах, малын үс, ноос хяргах, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, хиншүү, бузар, бэлбэсний үйл, хүүр түлэх, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.