
-Аргын тооллын 3 сарын 9. Ням (Адьяа) гараг (2025)-Билгийн тооллын шинийн 10, улаагчин үхэр, мэнгэ 9 улаан, суудал шороо, өглөгт охин-6 од, хүчин төгсөх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:17-18:48.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, үхэр, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, мөр, бэлхүүст, гэрийн сүлд гэр, байшинд орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Гэр оронд өлзийтэй юм хийх, их хүмүүн тушаал хүлээх, нэмэх, гал тахих, мал номхуулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдуулж эхлэх, эм хүртэх, найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, ан гөрөө хийх, үс засуулах, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, дуган шүтээн босгох, бурхан сахиус тахих, мал зарах, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, зүүн тийш явах, тангараг няцах, тотгор дарах сайн. Эд, мал гадагш өгөх, үхэгсдийн үйл, угаалга, залбирах, өс дарах, өндөр суудалд суух, арилжаа наймаа хийх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, замд гарах, бэрийн үйл, эд, мал худалдан авах, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, хурим хийх, мал хөнгөлөх, оёж, хатгах үйл, шинэ дээл эсгэх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар.