-Аргын тооллын 3 сарын 5. Лхагва (Буд) гараг (2025)



-Аргын тооллын 3 сарын 5. Лхагва (Буд) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 6, харагчин тахиа, мэнгэ 4 ногоон, суудал уул, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, үхэх барилдлагатай өдөр. Дашнямтай. Ичигсэд хөдлөх-16:06.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:25-18:42.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах маш сайн. Харин туулай, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ