Ховд аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл хуралдав

May be an image of 11 people, people studying, table and text

Ховд аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл нь аймгийн Засаг даргын захирамжаар 18 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байна. 
Өнөөдөр  /2024.01.18/ салбар зөвлөлийн 2024 оны анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа.  

Хуралдааныг зөвлөлийн дэд тэргүүн бөгөөд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэн удирдан явуулав. 

May be an image of 1 person

Хуралдаанаар:  
-2023 оны залуучуудын асуудлаар хэрэгжүүлсэн ажил,
-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, 
-Залуучуудын эрүүл мэнд, тулгамдаж буй асуудал, 
-15-17 насны сургууль завсардсан залуучуудын тоон мэдээлэл зэрэг 5 асуудал хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудлын талаар санал солилцлоо.   
Мөн салбар зөвлөлийн ажлыг идэвхжүүлэх, гишүүдийн чиг үүрэг, ажлын зохион байгуулалтыг сайжруулахад анхаарч ажиллах чиглэлийг өгөв.  

May be an image of 2 people and people studying

Тус зөвлөлөөс 2023 онд 13 чиглэлийн төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж, 12 мянга гаруй залуучуудад хүрч ажиллажээ. 
Энэ онд 10 ажил зохион байгуулахаар урьдчилсан төлөвлөгөө гаргаж, гишүүдийн саналыг авч байгаа юм.  

May be an image of 1 person, newsroom and text

Ховд аймгийн нийт хүн амын 34.2 хувийг, хөдөлмөрийн насны хүн амын 50.04 хувийг 15-34 насны 30 мянга гаруй өсвөр үе, залуучууд эзэлж байна.

May be an image of 9 people, people studying, table and text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ