-Аргын тооллын 11 сарын 28. Мягмар (Ангараг) гараг (2023)



-Аргын тооллын 11 сарын 28. Мягмар (Ангараг) гараг (2023)
-Билгийн тооллын 16, цагаан бар, гөрөөсөн толгой-4 од, суудал мод, мэнгэ 8 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Балжинням, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:15-17:03.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бар, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд, гэрийн сүлдгэр дотор орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн..
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ