-Аргын тооллын 6 сарын 16. Баасан (Сугар) гараг (2023)



-Аргын тооллын 6 сарын 16. Баасан (Сугар) гараг (2023)
-Билгийн тооллын 28, хөхөгчин могой, чөлөөт эх-3 од, суудал шороо, мэнгэ 2 хар, шидийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:53.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тулмуу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой, бич, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлдөрх, цонхонд орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бурхан сахиус тахих, бэрийн үйл, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, мод таслах, газар малтах, нүүдэл хийх, эм найруулах, ус хааж бөглөх, арилжаа наймаа хийх, заргалдах, мөр гаргах, ан гөрөө хийх, морь худалдах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, мал гаргахад муу.Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ