-Аргын тооллын 6 сарын 10. Бямба (Санчир) гараг (2023)



-Аргын тооллын 6 сарын 10. Бямба (Санчир) гараг (2023)
-Билгийн тооллын 22, шарагчин гахай, чөдөр-23 од, суудал огторгуй, мэнгэ 8 цагаан, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:49.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Харин могой, хулгана, гахай, үхэр жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, хулгана, гахай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бөөр, чих, гадар шагайнд, гэрийн сүлдзуух, пийшинд орших болой.
-Нялхас, үхэр жилтний сүлд гараг, гахай, хулгана жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин Хиншүү, бузар, бэлбэсний үйл, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, нохой авах, бэрийн үйл, газар малтах, үхэгсдийн үйл, мод таслах, замд гарах, хүнийг ханаж, төнөх, хурим хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл, нүүдэл хийх, морь уралдуулж эхлэх, мал хөнгөлөх, арилжаа наймаа хийх, эд мал худалдан авахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ