ҮХЭР жилтнүүдийн зурлага УСАН ТУУЛАЙ жилд



2023 оны 2 сарын 21 өдөр. "ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ" хэмээх ХАРАГЧИН ТУУЛАЙ жилий ХАВРЫН ТЭРГҮҮН САРЫН шинийн НЭГЭНД мөрөө ГАРГАХ НЬ:
ҮХЭР жилтнүүдийн зурлага УСАН ТУУЛАЙ жилд 2023 онд:

НИЙТЛЭГ ТӨЛӨВ:
Сүлд нь дорой, хийморь лүндаа сайн. Ажил үйл нь бүтэмжтэй. Хэл үг, атаа жөтөө ихтэй. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Эм нь олзын үүд нээгдсэн сайн. Засал: Сүлд, Нашидүрсүм.Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Жанаггагдог, Лүмбэнгарав, Хамчунагву, 3 гүрэм, Мандал өргүүл.

-Төмөрт суусан:
1925, 1949, 1973, 1997, 2021 оны хүмүүсТөмөр эдлэл, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав, мэсний аюулаас сэрэмжил. Мөрөө гаргахдаа – “Ум радна дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, баруун урд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, төмөр эдлэлийн зүйлийг нугалж, хугалан хойд зүгт хаяж, шавар юмуу гурилаар «ямааны толгой» хийн баруун зүгт булаад, баруун (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ. Засал–Сундуй, Жадамба, Дашзэвэг, Дүгэр уншуул. «Мэсний хариулга» хийлгэх сайн.

-Модонд суусан:
1937, 1961, 1985, 2009 оны хүмүүс Мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх эд, хувцас, арьс авахыг цээрлэ. Мөрөө гаргахдаа – “Ум базар дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, хойт (цог хийморь) зүгт зүгээ гаргаад,–Модон эдлэл, үртэс, шүдэнз хугалан баруун урд зүгт хаяж, гурилаар «туулайн толгой» хийн зүүн зүгт газарт булаад, зүүн (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ. Засал–Нит, Ариун сан уншуул, Усан балин өргө.

-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ