-Аргын тооллын 3 сарын 20. Бямба (Санчир) гараг (2021)



-Аргын тооллын 3 сарын 20. Бямба (Санчир) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 7, улаагчин туулай, гөрөөсөн толгой-4 од, суудал хий, мэнгэ 1 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр. Хаврын хугас-17:36.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:55-19:04.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгоход сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, анд нөхөр бололцох, бэрийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга. Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ