-Аргын тооллын 3 сарын 18. Пүрэв (Бархасвад) гараг (2021)



-Аргын тооллын 3 сарын 18. Пүрэв (Бархасвад) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 5, хөхөгчин үхэр, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал уул, мэнгэ 3 хөх, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:59-19:01.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Гэвч хонь, луу, нохой, үхэр, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, нохой, луу, үхэр жилтнээ сөрөг муу.
-Ном унших, замд гарах, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, бэр авах, төрөх, буяны үйл, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, номын үйл гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, модны үйл, үхэгсдийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга. Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ