Төрийн албаны ерөнхий шалгалтад Ховд аймгаас нийт 98 иргэн тэнцжээ



Улс орон даяар явагдсан Төрийн албаны ерөнхий шалгалтыг Ховд аймаг 03 дугаар сарын 12-14-ний хооронд зохион байгууллаа. Шалгалтад нийтдээ 395 иргэн оролцохоор цахимаар бүртгүүлсэн. Үүнээс 346 нь шалгалтад оролцож 98 иргэн буюу нийт оролцогчдын 28.32 тэнцжээ.



Шалгалтад тэнцсэн иргэдийн дүнг Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор баталгаажуулж төрийн албаны нөөцөд бүртгэх юм.



Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл, шалгалтыг зохион байгуулах ажлын хэсэг “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан шалгалтыг хууль журмын дагуу амжилттай зохион байгуулан ажиллав.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ