Аймгийн Онцгой комиссын гишүүд хуралдав

Image may contain: ‎1 person, ‎text that says '‎<8 8 ة K ховд မေေ ரப иргэний танхим руст халдвар -aac сэргийлье! уй тохиолдолд арахгуй байх 100, 80086829 боэт-ий коронавируст халдвар (COVID-19)-aac сэргийлье! 75779779 амны хаалтаа тогтмол 3YYX коронавируст хал (COVID-19)-aac сэрги ΓÎÎÎÎ сайтар саванд зевлегее, мэдээлэл‎'‎‎

Өнөөдөр /2021.01.18/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хурлаар өмнөх хурлаас гаргасан тогтоол, шийдвэрийн биелэлт, хүрсэн үр дүн, анхаарах асуудал, цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан малчдад өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Мөн БНХАУ-аас оруулж ирэх чацаргана, "Вестэрн Холдинг" ХХК-иас тавьсан Ховд Эко цементийн үйлдвэрийн багаж техник бусад материалыг тээвэрлэж Ховд аймаг руу оруулж өгөх хүсэлт зэргийг хэлэлцэж Улсын онцгой комисст уламжлахаар  боллоо. 

Image may contain: 2 people, people sitting and indoor

Монголд Улсад Ковид-19 цар тахлын халдвар бүртгэгдсэнээс хойш Ховд аймгийн Онцгой комисс нийтдээ 47 удаа хуралдсан байна. Хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, биелэлтэд хяналт үнэлгээ хийх ажлын 2 хэсэг гарган ажиллуулахад 98 хувьтай хэрэгжсэн гэж үнэлжээ. Харин 2 асуудал 100 хувь хэрэгжээгүй  учраас ажлыг нь эрчимжүүлэх талаар мэргэжлийн байгууллагад тодорхой үүрэг чиглэл өглөө.

Image may contain: one or more people and indoor

Хурлаар хэлэлцсэн бас нэг асуудал бол УБ хотод байгаа иргэдийг татах ажлыг зохион байгуулах тухай байлаа. Оноос өмнө 4000 гаруй иргэдийг татаж авах ажлыг зохион байгуулсан. 2021 он гарсаар мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээллээр өдөр бүр УБ хот болон бусад аймгаас ирж буй иргэдийг зохих журмын дагуу нэвтрүүлж байгаа. Гэвч зарим иргэд шинжилгээ өгөөгүй, журам зөрчиж хулгайн замаар ирэх асуудал нэг биш удаа гарч, мэргэжлийн байгууллагуудын ажилд хүндрэл, чирэгдэл учруулж байна. Цаашид цагаан сартай холбогдуулан ялангуяа УБ хотоос орон нутгийг зорих иргэдийн хөл, хөдөлгөөн нэмэгдэж ямар нэгэн эрсдэл дагуулж болзошгүй учраас аймгаа “ЭРҮҮЛ БҮС” байлгах асуудалд онцгой анхаарч хяналтаа улам сайжруулж ажиллах үүрэг, чиглэлийг өглөө.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ