Байгаль орчин аялал жуулчлалын яам болон холбогдох байгууллагууд хамтран баруун бүсийн аймгуудын түүх, соёлын өвийг хамгаалах, тусгай хамгаалалтай газар нутгуудад түшиглэсэн аялал жуулчлалын зохистой менежментийг хэрэгжүүлэх, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг хангах, аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах замаар ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл- 2” хэрэгжүүлнэ. Төсөлд Баян-Өлгий, Увс, Ховд аймаг хамрагдах бөгөөд төслийн үйл ажиллагаа 2021-2027 онд үе шаттай хэрэгжих юм.
Төслийн хүрээнд аялал жуулчлалаар дамжуулан орчны бүсийн нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг хангах, аялал жуулчлалд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, түүх, соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах замаар ажлын байрыг нэмэгдүүлэх, баруун бүсийн аймгуудад жуулчдын урсгалыг татах, жуулчдын урсгалыг зөв төлөвлөх замаар хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, аялал жуулчлалаар дамжуулан орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, тусгай хамгаалалтай газар нутгуудад түшиглэсэн аялал жуулчлалын зохистой менежментийг хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн томоохон зорилт дэвшүүлжээ.
Видео: