"Нүүдэлчин монгол цахим сүлжээ" төслөөс Ховд аймгийн 17 сумын Мал эмнэлгийн тасагт хөрөнгө оруулалт хийв



MIM ХХК-ны “НҮҮДЭЛЧИН МОНГОЛ ЦАХИМ СҮЛЖЭЭ” төслөөс Ховд аймгийн 17 сумын Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч нарт зөөврийн компьютер, GALAXY А10 ухаалаг гар утас олголоо. Энэхүү төсөл нь Герман, Голланд улсын хөрөнгө оруулалт санхүүжилттэй.  Монгол орны нүүдэлч малчдын хоршоо, бүлэг нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжиж, МАА-н түүхий эд бүтээгдэхүүний чанар, үнэ өртгийг нэмэгдүүлэх сүлжээ бий болгох, Мал эмнэлгийн гэрчилгээний систем, баталгаажуулалтыг дэмжиж хамтран ажиллах зорилгоор энэхүү хөрөнгө оруулалтыг хийж байна.



Төслөөс олгосон гар утас нь сар бүр 20 мянган төгрөгийн дата эрхтэй бол зөөврийн компьютер олгохдоо улсын байцаагч нарт 4 сарын хугацаанд сар бүр 150 мянган төгрөгийн урамшуулал олгож, үйл ажиллагааг нь дэмжин гэрээ байгуулжээ. Мөн цаашид аймгийн Мал эмнэлгийн газартай хамтран ажиллахаар боллоо. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ