Хөгжлийн бэрхшэээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн Мянгад, Дөргөн, Чандмань, Цэцэг суманд...



Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт бэлтгэх, дэмжлэгтэйгээр ажилд зуучлах, тэднийг аж ахуй эрхлэлт болон хөдөлмөр эрхлэх ур чадвар олгох сургалтад хамруулах, урамшуулал, санхүүгийн дэмжлэг, хөдөлмөр эрхлэлтийн тусгай үйлчилгээ, арга хэмжээнд хамруулж дэмжлэг үзүүлэх замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Хөгжлийн бэрхшэээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд 2017-2019 онд өөрөө хөдөлмөр эрхлэх чадвартай болон байнгын асаргаанд байдаг хүүхдээ асарч буй эцэг эх, хувиараа аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд 48 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг үе шаттай зохион байгуулжээ.
Ингэснээр гурван жилийн хугацаанд 111 иргэний төслийг дэмжиж, 200.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байна. Тухайлбал, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр"-ийн санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд 2017 онд 49 хүн хамрагдсанаар 75 сая төгрөгийн санхүүжилт олгосон бол 2018 онд 34 хүнд 70 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Харин 2019 онд тус хөтөлбөрт 28 иргэн хамрагдаж, 55 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, үйлдвэрлэл үйлчилгээнийхээ цар хүрээг өргөжүүлсэн байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Чандмань, Цэцэг сумын зарим иргэдийн ажил үйлстэй танилцлаа. 

ВИДЕО:


 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ