Цэцэг сумын Баян-овоо багийн Шахайтын үзүүр гэх газарт улсын төсвийн 65,0 сая төгрөгийн санхүүжилтээр шинэ худаг гаргажээ



Ховд аймгийн  Цэцэг сумын Баян-овоо багийн Шахайтын үзүүр гэх газарт улсын төсвийн 65,0 сая төгрөгийн санхүүжилтээр шинэ худаг гаргажээ. Шинээр гаргасан инженерийн хийцтэй худгийг Гранд электро техноком ХХК-ний ажилчид хийж гүйцэтгэсэн байна. 2020 оны 05-р сарын 02-ноос 2020 оны 05-р сарын 04-ний хооронд Аймгийн ХХААГ-ын дарга Б.Бямбажаваар ахлуулсан ажлын хэсэг худагийн гүйцэтгэлтэй танилцаж улмаар Цэцэг сумын ЗДТГ-т хүлээлгэн өгч үндсэн хөрөнгөнд тусгуулах ажлыг хийж гүйцэтгэв.



Худаг хүлээлцэх явцад: 
-Цооног өрөмдлөгийн ажлын эхний, эцсийн диаметр, шүүр яндангийн хийц, хайрган шүүр хийсэн байдал, хайрган шүүрийн хэмжээ
-Цооногт хийгдэж байгаа шавхалт, туршилтын ажил 
-Цооногийн ундрага тодорхойлох ажил, худгийн усны цэвэршилт
-Барилгын ажлын явц, ус нөөцлөх чайн
-Мал услах талбай, онгоцны хийц суурилуулалт зэрэг ажлуудын явц байдалд нэг бүрчлэн хяналт хийсэн тухай баримт материалтай танилцаж, гүйцэтгэлийн баримт бичгүүдийг бүрдүүлэн ашиглалтад хүлээн авчээ.
Тодруулбал:  Цооног өрөмдлөг, монтажийн ажил техологи горимын дагуу хийгдсэн.
-Цооногийн диаметр -225мм
-Суултын яндан -159мм, яндангийн урт 201 метр
-Шүүр яндан - 90-186 метр
-Цооногт технологийн дагуу 0,5-0,9мм диаметртэй хайрган шүүр хийсэн.
-Усны илэрсэн түвшин 90 метр
-Угаалга (желонк) -24 цаг
-Шавхалт(желонк, насос) -72 цаг
-Усны тогтсон түвшин 78 метр
-Хөдөлгөөнт түвшин 82.5 метр
-Ундрага 2.7 л/сек
Сендвичээр худгийн барилгыг барьсан бөгөөд дотор далд нь стандартын дагуу ус нөөцлөх чайныг листэн төмрөөр гагнаж суурьлуулжээ. 
Онгоцны урт - 10 метр, 300мм-н хагас цлиндр ган яндангаар хийж амрсарыг нь 15мм-н бөөрөнхий төмрөөр имжиж өгсөн, онгоцыг 2-4мм-ээс илүүгүй налуутайгаар газрын түвшинд хүргэж суурилуулан, мал услах талбайг 0.6 метрээс багагүй өргөнтэй хийсэн нь шинээр гаргасан инженерийн хийцтэй худаг нь хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн усан хангамжийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан чанартай сайн худаг болсон гэж үзжээ.
Энэ бүтээн байгуулалтын ажлын үр дүнд, 36-40 малчин өрхийн 180 гаруй хүн ам, 22500 гаруй малын усан хангамж сайжирах юм. Мөн усан хангамж дутагдалтайн улмаас ашиглалтгүй болоод байсан 15-20 мянган га бэлчээрийг ашиглах боломж бүрдсэнээр бэлчээрийн ачаалал, талхлагдал тодорхой хэмжээгээр буурах нөхцөл боломж бүрдэнэ гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ