Ховд аймгийн ГХБХБГ-аас энэ онд Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр, Буянт голын дэргэд 540 иргэнд гэр бүлийн хэрэгцээний 56 га газрыг шинээр эзэмшүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 03-19-ний өдөр хүртэлх хугацаанд иргэдийн газар эзэмших хүсэлт, өргөдөл хүлээн авч байна.
Газар эзэмших хүсэлтэй иргэд газар эзэмших өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/, газар эзэмших өргөдлийн маягт бөглөх, иргэний үнэмлэхний хуулбар,
оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг материал бүрдүүлж, аймгийн ГХБХБГ-т ирүүлэх боломжтой гэж албаны эх сурвалж мэдээллээ.