Ховд аймагт 2015-2016 онуудад Улаанбурхан өвчний дэгдэлт гарч нийт 888 хүн улаанбурхан өвчнөөр, Улаанууд өвчнөөр 20 өвчилсөн байна. Үүнээс Улаанбурхан өвчнөөр 5 хүүхэд нас барсан байна. 2019 онд Говьсүмбэр аймагт, Оюу толгойд ажиллахаар ирсэн гадны иргэн Улаанбурхан өвчнөөр тус тус өвчилсөн байна. 2019-2020 оны томуугийн өвчлөлийн үеээр Улаанбурхан өвчин дахин гарч болзошгүй учраас дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай арга хэмжээний төлөвлөгөөний 3.1.12.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг 2019 оны 5 дугаар сарын 15-наас 25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор зохион байгуулж эхэллээ.
Дархлаажуулалтын арав хоногоор Ховд аймгийн 5-18 насны 22617 хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар тархвар судлалын заалтаар дархлаажуулах арга хэмжээг аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулан ажиллаж байна.
Дархлаажуулах ажлыг сумдын Засаг дарга, Боловсрол соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цэргийн анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хэвлэл мэдээллийн байгууллагтай хамтран зохион байгуулна.