Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд МУБИС-аас орон нутгийн их дээд сургуулийн багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих чиглэлээр цуврал сургалтууд зохион байгуулж байна. Уг сургалтын нэг болох
“Тогтвортой хөгжлийн зарчимд суурилсан STEAM” сургалтыг Ховд их сургуулийн зайны сургалтын төвийг түшиглэн Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн багш, оюутнуудад 2019 оны 5 сарын 04-нөөс 5 сарын 05-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтыг онлайн, зайн сургалтын хэлбэрээр үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд сургалтын үр дүнд Ховд Их Сургуулийн багш нар ТХБ-ын зарчимд суурилсан STEAM сургалтын арга зүйг өөрсдийн хичээл сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломж хийгээд орчин үеийн сургалтын арга зүйн шинэлэг хэлбэрүүдээс суралцан цаашид энэ чиглэлийн сургалтын хөтөлбөр нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо.