Аймгийн ИТХ-ын ажлын алба Дуут суманд ажиллаж байна



Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаар тогтоолоор “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам” баталсан. Тус журмын  хэрэгжилтийг хангах  хүрээнд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг  дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Дуут суманд ажиллаж байна. 
Тус ажлын хэсэг сумын ИТХ-ын үйл ажиллагааны явц, эрх зүйн бодлого, чиглэл, зорилтын хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж, цаашид анхаарах асуудлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. 



Мөн Дуут сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв зэрэг байгууллага дээр ажиллаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. Тус сумын цэцэрлэгийн анги танхимын тоглоомын хүрэлцээ бага, эрүүл мэндийн төвийн өрөө, тасалгааны хүртээмж муу, шээсний шинжилгээний аппарат байхгүй зэрэг саналуудыг холбогдох байгууллагуудад уламжлахаар боллоо.

 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ