Ховд аймагт аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн ажилтнуудын чадавхи бэхжүүлэх баруун бүсийн сургалт эхэллээ



Монгол улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын баталсан тушаалын дагуу аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн ажилтнуудын чадавхи бэхжүүлэх сургалтыг “Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн дэмжлэгтэйгэээр баруун, зүүн, говийн, хангайн, төвийн гэсэн 5 бүсэд 21 аймгийг хамруулан бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа. Тэгвэл ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваагаар ахлуулсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс бүрдсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баруун бүсийн сургалтыг баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт зохион байгуулж байна.



Чадавхжуулах сургалт, туршлага солилцох арга хэмжээнд Завхан, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн ХХҮГ-ын дарга, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн, хөтөлбөр төслийн мэргэжилтэн, нийтлэг үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хяналт үнэлгээний мэргэжилтэн зэрэг 50 гаруй ажилтнууд хамрагдаж байгаа бөгөөд сургалт энэ сарын 27-30-ыг хүртэл явагдана.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ