“Географический диктант”-д Ховд их сургууль нэгдлээ



Энэ  оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дэлхийн 99 орон, бүх тивд нэгэн зэрэг явагдсан “Географический диктант 2018” үйл ажиллагаанд Ховд их сургууль албан ёсоор энэ жилээс нэгдэн орлоо. ОХУ-ын ерөнхийлөгч В.В Путины санаачлагаар Оросын Газарзүйн нийгэмлэг зохион байгуулдаг энэ үйл ажиллагаа нь дөрөв дэх жилдээ болж, таван тивийн 99 оронд 3911 талбарт нэгэн зэрэг явагдсан байна.

Оролцогчдын болон зохион байгуулагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж өнгөрсөн жил зохион байгуулагч 2224 байсан бол энэ онд 3911, оролцогч улс орнууд өнгөрсөн жил 25 байсан бол энэ онд 99 болж өсчээ.

“Географический диктант” үйл ажиллагаа  нь олон нийтийн дунд Газарзүйн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, бүх шатны сургуулиудын Газарзүйн хичээл заах аргазүйн асуудал, улс орноо танин мэдэхэд, аялал жуучлалыг хөгжүүлэх, улс орон байгаль дэлхий гадаад ертөнцөө танин мэдэх, хайрлах хамгаалах үзэл хандлагыг төлөвшүүлэх зорилготой ажээ.

Тус үйл ажиллагааны талаар биологи, газарзүйн тэнхимийн багш ОХУ-д төгссөн, аспирант Д.Отгонбаяраас тодруулахад ”Манай сургуулийг тус үйл ажиллагаанд оролцох саналыг Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Татьяна Чагдуровна Будаева тавьсан. Уг байгууллагаас нь зөвшөөрөл авч, гурван багш, долоон оюутан оролцлоо. Ерөнхийдөө  цаанаас өгөгдсөн асуулт, тодорхой цагийн дагуу онлайнаар асуултад хариулсан. ”Географический диктант”-д оролцсон багш, оюутнууд нэгдүгээрт газарзүйн чиглэлийн танин мэдэхүйн мэдлэг, хоёрдугаарт хэлний мэдлэгт зохих хувь нэмэр үзүүлсэн чухал арга хэмжээ боллоо” гэв.

Ховд Их сургууль дээр зохион байгуулагдсан “Географический диктант 2018” үйл ажиллагаанд Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Гадаад Хэл Соёл Судлалын тэнхимийн  орос, англи хэлний 2,3 курсийн оюутнууд, Газарзүй Геологийн тэнхимийн багш Э.Амаржаргал, Хүний нөөцийн ажилтан Кубаны технологийн дээд сургуулийн төгсөгч Ховд аймаг дахь ОХУ-д төгсөгчдийн холбооны гишүүн Х. Цэцэгханд, ОХУ-ын Өмнөд Уралын их сургуулийн Аспирант  Н. Мөнхбаяр нар идэвхтэй оролцлоо. Мөн тус үйл ажиллагааг Оросын соёл шинжлэх ухааны төв (РЦНК), Оросын газарзүйн нийгэмлэг (РГО), Ховд их сургуулийн захиргаа, Доктор Т.Одончимэг, докторант Д.Ундармаа, багш Ц. Ариунгэрэл нар хамтран зохион байгуулжээ. Монголоос ердөө хоёр байгууллага оролцсоны нэг нь Оросын соёл шинжлэх ухааны төв (РЦНК), нөгөө нь Ховд их сургууль аж. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ