-Аргын тооллын 8 сарын 13. Даваа (Сумьяа) гараг / 2018 /



-Аргын тооллын 8 сарын 13. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 2, улаагчин үхэр, бага морь-10 од, шороо суудал, 6 цагаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:44-20:09.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Лам болох, тушаал дэвших, равнай үйлдэх, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, дэлгэрүүлэх үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мал зарах, худалдаа хийх, байшин барилгын суурь тавих, мал адгуус муулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эхэлж ном сонсох, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, замд гарахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ