-Аргын тооллын 4 сарын 8. Ням (Адьяа) гараг/ 2018 /



-Аргын тооллын 4 сарын 8. Ням (Адьяа) гараг/ 2018 /
-Билгийн тооллын 23, цагаан морь, суулга-19 од, суудал төмөр, мэнгэ 7 улаан, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:17-19:31. 
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа элбэгшин төгс жаргалантай сайн. Гэвч хулгана, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Бар, нохой, морь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
Замд гарах, равнай үйлдэх, хот балгадын үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, мал адгуус муулах үйлд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, орон байшингийн суурь тавих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ