Аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болов

Image may contain: 1 person, standing

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газар хамтран аймгийн “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн”-ийг энэ сарын 12-ны өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын их танхимд зохион байгууллаа. Аймгийн хөдөө аж ахуйн салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үнэ цэнэ, одоогийн нөхцөл байдал, дутагдалтай тал, сайжруулах санал, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэх, тус салбарын оролцогчдыг мэдлэг, мэдээллээр хангах зорилго бүхий уг зөвлөгөөнд Монголын Мал эмнэлгийн холбооны тэргүүн Б.Батсүх, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү болон 17 сумын Мал Эмнэлэг Үржлийн Тасгийн дарга, мэргэжилтэн, Мал Эмнэлэг Үйлчилгээний Нэгжийн эмч нар, ХХААГ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 120 орчим хүн оролцов.

Image may contain: 8 people, people sitting and indoor

Тус зөвлөгөөний хүрээнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хийгдэж буй арга хэмжээ, цаашдын зорилтын талаар, мал аж ахуй, мал эмнэлгийн салбарын гол үйл ажиллагаа, хүнсний үйлдвэр, газар тариалангийн салбарт баримталж буй бодлогын талаар, бэлчээрийн усан хангамжийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар, халдварт өвчний гаралт, тархалт, өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар, Мал эмнэлэг, мал үржлийн хяналт шалгалтын үр дүн, анхаарах асуудлуудын талаар холбогдох мэргэжилтнүүд цогц мэдээлэл хийлээ. Мөн Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн мэргэжилтэн С.Дивангар, Дэлхийн зөн Ховд ОНХХ-ын зохицуулагч Э.Болорцэцэг нар оролцож орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар, 2018-2020 он хүртэлх хэрэгжүүлэх ажлын стратеги, Хөдөө аж ахуйн чиглэлээр хэрхэн хамтран ажиллах тухай мэдээлэл хийж, харилцан санал солилцсон байна.

Image may contain: 1 person, standing

Энэ үеэр Ховд аймгийн ХХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Пүрэвхүү: Хүнс, хөдөө аж ахуйн салбар нь өнгөрсөн оны жилийн эцсийн дүнгээр аймгийнхаа ДНБ-ний 42.3 хувийг буюу 127.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодынхоо хүн амын хүнсний хэрэгцээг хангахад зохих хувь нэмэр оруулж байгаа бөгөөд цаашид салбарын үйл ажиллагааны хүрээнд усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар Ховд гол, Буянт, Булган, Сэнхэрийн голуудыг түшиглэн 5000 га-д малын тэжээлийн ургамал нэмж тариалах боломж бүрдүүлэх, Хар ус нуурын ай сав газрыг түшиглэн баруун 5 аймгийн тэжээлийн хэрэгцээг хангах тэжээлийн үйлдвэрийг бодлогоор байгуулах, Мал аж ахуй, туслах аж ахуй, газар тариаланг ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор болгон хослон хөгжүүлэх аймгийн “Агро парк” хөтөлбөр хэрэгжүүлэх /төслийн ТЭЗҮ хийгдсэн/, Махны чиглэлийн хонь, үхэр бордох аж ахуйг байгуулах санал санаачилгыг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжиж төсөл, хөтөлбөрт хамруулах, Манхан суманд үйлдвэрийн аргаар мал нядалж, махыг ангилж, савлах, бүтээгдэхүүн боловсруулах махны үйлдвэр байгуулах, Жижиг Дунд Үйлдвэр Хөгжүүлэх Сангаас орон нутагт жилдээ 3.0 тэр бум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр бүрдүүлэх зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа талаар ярьлаа.

Image may contain: 16 people, people sitting, crowd and indoor

Зөвлөгөөний үр дүнд оролцогчид мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, мал эмнэлгийн холбооны үйл ажиллагаа, лабораторийн үйл ажиллагаа, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн стандартын үзлэгийн дүн, халдварт өвчний гаралт, тархалт, өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар нэгдсэн ойлголттой болох ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцлов. Мөн зөвлөгөөний дараа аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн удирдах ажилтнууд, Мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн эмч нартай 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулав.

Image may contain: 13 people, people sitting and crowd

Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ