Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 12 жилийн дунд сургуулийн нийгмийн ажилтан Б.Үржинхандын санаачилгаар тус суманд “Гялбаат сор” загварын шоуг анх удаа зохион байгууллаа. Улаанбаатар хот дахь Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөл, Ховд аймаг дахь нутгийн зөвлөл, ХААН банкны сумын салбар, Ховд аймгийн Үсчин гоо сайхны “Сор” солантой хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд 40 гаруй сурагчид оролцон загварын ертөнцөд хөл тавих авьяас ур чадвараа нээж, сумынхаа загвар зохион бүтээгчдийн урласан монгол дээл, монгол загвар шингээсэн гоёлын хувцас, чөлөөт хувцас, гоёлын даашинз, орчин үеийн хувцас, хүүхдийн хувцасны хослол, өөлд үндэсний хувцас зэргийг загварын тайзнаа үзэгч олондоо толилууллаа. ВИДЕО: Огноо: 3/5/2018 Төрөл: Урлаг, Спорт Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 5688 Мэдээ таалагдсан: