2018 оны насанд хүрэгчдийн Волейболын “Аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн”-ийг 3-р сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулсан байна. Энэ жилийн тэмцээнийг волейволын спортын ОУХМ Ч.Түмэндэмбэрэлийн нэрэмжит болгон явууллаа. Тэмцээнд Улаанбаатар хот, Баян-Өлгий, Говь-Алтай, Сэлэнгэ, Өмнөговь, Ховд аймгийн эрэгтэй 14 баг, эмэгтэй 10 баг нийт 24 багийн 300 орчим тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. 3 өдөр үргэлжилсэн тус тэмцээний дүн гарахад эрэгтэй 14 багаас н.Очирсүх ахлагчтай Дөргөн сумын баг тамирчид 1-р байранд, н.Баасанжаргал ахлагчтай Ховд дулааны станцын баг тамирчид 2-р байранд, н.Баатарболд ахлагчтай ХИС-ийн баг тамирчид 3-р байранд тус тус шалгарсан бол эмэгтэй 10 багаас Г.Оюунчимэг ахлагчтай БОЭТ-ийн баг тамирчид 1-р байранд, н.Төгөлдөр ахлагчтай “Мөст цэвэрлэг булаг” ХХК-ийн баг тамирчид 2-р байранд, н.Бямбарагчаа ахлагчтай Манхан сумын баг тамирчид 3-р байранд тус тус шалгарсан байна. Мөн шилдэг тамирчдыг энэ үеэр шалгаруулан шагнаж урамшуулжээ. Өөрөөр хэлбэл, шилдэг эрэгтэй довтлогчоор Ховд дулааны станцын тамирчин н.Батбилэг, шилдэг эмэгтэй довтлогчоор “Мөст цэвэрлэг булаг” ХХК-ийн тамирчин н.Энхнаран, шилдэг эрэгтэй холбон тоглогчоор Дөргөн сумын тамирчин Ч.Энхтамир, шилдэг эмэгтэй холбон тоглогчоор Манхан сумын тамирчин н.Хосбаяр, шилдэг эрэгтэй тэгш тоглогчоор ХИС-ийн тамирчин н.Баянбэрх, шилдэг эмэгтэй хамгаалагчаар аймгийн идэрчүүдийн шигшээ багийн тамирчин Т.Хулан, нар тус тус шалгарсан байна.
ВИДЕО: