2013 оны 12-р сарын 20-нд Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамбелейн (UNGA) 68 дахь чуулганаар 3-р сарын 3-ны өдрийг “НҮБ-ын Зэрлэг Амьтан Хамгаалах Өдөр” нэртэйгээр тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ. Энэхүү тэмдэглэлт өдөр нь зэрлэг ан амьтдад зориулсан дэлхийн хамгийн том үйл ажиллагаа болсон бөгөөд 2018 оныг "Big cats under predators буюу Том муурнууд аюул занал доор” сэдвээр тэмдэглэх юм.
Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар энэ өдрийг тохиолдуулан Амьтны тухай хууль сурталчлах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Манай улсад төдийгүй дэлхийд нэн ховордож, устаж болзошгүйд хүрсэн тул байгаль хамгаалах олон улсын холбоо /IUCN/-ны улаан номонд бүртгэж, Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховор, ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай /CITS/ Вашингтоны конвенцийн 1-р хавсралтад 1994 онд оруулжээ. Монгол улсад цоохор ирвэсийг агнахыг хориглон 1972 онд дархан цаазтай болгосон. 1992 онд гадаадын жуулчдад агнуулахыг хоригложээ. 1987, 1997, 2013 онд хэвлэсэн үндэсний улаан номонд оруулсан. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон. Цоохор ирвэсний экологи-эдийн засгийн үнэлгээ эр 11 сая 200,0 мянга эм 13 сая төгрөгөөр тогтоожээ. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохиролыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Мөн хуулийн 37.2-т заасны дагуу Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасан байна.