Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойн хүрээнд зохиогдож буй их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын ”ХҮРЭЛ ТУЛГА-2018” наадмыг Ховд аймгийн ГБХЗХГ-аас 3 дугаар сарын 2-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Хоёр жилд нэг удаа уламжлал болгон явагддаг уг наадам 6-9 анги, 10-12 анги гэсэн ангиллаар 3 үе шаттайгаар явагдаж, нийт 17 сумын 27 өсвөрийн яруу найрагчид авьяас билэгээ сорин өрсөлдлөө.
Энэ удаагийн “Хүрэл тулга” наадам нь Ховд аймагт Хүүхдийн Ордон байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан бөгөөд наадмын шүүгчдээр МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Д.Даваасүрэн, Б.Баяраа, Ховд аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Нэргүй нар ажиллаж шилдэг өсвөрийн яруу найрагчдыг тодруулсан юм. Тус наадмын 6-9 ангийн сурагчдын ангилалд Тэргүүн байрыг Ховд аймгийн Мөнххайрхан сумын яруу найрагч Б.Үүрцайх, дэд байрыг Дуут сумын яруу найрагч Х.Гантуул, гуравдугаар байрыг Манхан сумын яруу найрагч М.Гэрэлцолмон, тусгай байрыг Дөргөн сумын яруу найрагч М.Бадамцэцэг нар тус тус эзэлсэн бол 10-12 ангийн сурагчдын ангилалд Тэргүүн байрыг Ховд аймгийн Дөргөн сумын яруу найрагч М.Дэвээжаргал, дэд байрыг Жаргалант сумын прогресс сургуулийн яруу найрагч П.Сийлэгмаа, гуравдугаар байрыг манхан сумын яруу найрагч Ч.Баярмаа, тусгай байрыг Жаргалант сумын 2-р сургуулийн яруу найрагч А.Озила нар эзэлжээ. Хоёр насны ангилалд тэргүүн байранд шалгарсан өсвөрийн яруу найрагчид “ХҮРЭЛ ТУЛГА-2018” Улсын уралдаанд оролцох эрхээр шагнагдсан байна.