“Боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалтанд 200 гаруй багш хамрагдав



Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг мөрдөн ажиллахад нөлөөлөх, сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудыг чадавхжуулах, үүрэг хариуцлага, ур чадварыг нэмэгдүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалтыг  2018 оны 02-р сарын 28 ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд зохион байгууллаа. Сургалтанд аймгийн төвийн 15 цэцэрлэгийн 200 гаруй эрхлэгч, багш, ажилтнууд хамрагдсан байна.



Сургалтын чиглүүлэгчээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хамгаалал, тогтвортой байдал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Л.Бадамцэцэг ажиллаж, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн бүрэн эрхийг тодорхойлох, хүүхдийн эрхийг хангах тогтолцоог бий болгох, хүүхдийн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах талаар мэдээлэл хийлээ. Мөн хүүхдийн хүмүүжил, төлөвшил-ёс суртахуун, хүүхдийн хүсэл эрмэлзэл, хөгжил, хамгааллын өнөөгийн нөхцөл байдлын тухай цэцэрлэгийн эрхлэгч, багш, ажилтнууд харилцан санал солилцлоо.



Image may contain: 15 people, people sitting, crowd and indoor


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ