Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн хуулийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Хатан заяа ТББ хамтран сумын албан байгууллагуудын дунд "Дэвжээ" тэмцээнийг зохион байгуулжээ. Мөн Хууль сурталчилах өдөрлөг зохион байгуулж энэ үеэр 2 сургуулийн сурагчдын дунд “Гэр бүлийн хүчирхийлэл өнөөгийн нийгэм” сэдэвт "ЭССЭ" бичлэгийн уралдаан явуулсан байна. Уг уралдаанд нийтдээ 40 сурагч оролцсоноос:
1 дүгээр байранд:12 жилийн 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Г.Билэгмаа
2 дугаар байранд: Минжит Булган цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч М.Энхзаяа
3 дугаар байранд: Минжит Булган цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч Б.Зулцэцэг нар тус тус шалгарсан байна.
Харин Дэвжээ тэмцээний
1 дүгээр байранд: Сарнай цэцэрлэгийн “Сүлд” баг
2 дугаар байранд 12 жилийн 1 дүгээр сургуулийн “Тэслэгч” баг
3 дугаар байранд Минжит Булган цогцолбор сургуулийн “Сонор” баг тус тус шалгарлаа гэж Булган сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.