Аймгийн БТСГ, Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан 12 настай хүүхдийн барилдаанд 32 бөх зодоглов


Өсвөрийн бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, бөхийн спортыг сурталчилах, хүүхдийг үндэсний бөхөд дур сонирхолтой болгох, улсын цолтой бөхчүүдийн залгамж халааг бэлтгэх зорилгоор Ховд аймгийн БТСГазар, Ховд-Үндэсний Бөхийн Холбоо хамтран 12 настай хүүхдийн барилдааныг өнөөдөр амжилттай зохион байгуулав. Барилдаанд Жаргалант сумын 12 жилийн дунд сургуулиудын нийт 32 бөхчүүд бяр хүч, уран мэхийг уралдуулан барилдсанаас Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч П.Тэмүүлэн түрүүлж, мөн Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч шөвгөрчээ. Харин уран барилдаантай бөхөөр 12 жилийн 1-р сургуулийн сурагч Б.Гүндалай, уран гараа дэвээтэй бөхөөр 12 жилийн 1-р сургуулийн сурагч  Б.Төрболд нар тус тус шалгарсан байна. Энэ удаагийн бөхийн барилдааныг аймгийн арслан Б.Батмөнх, аймгийн заан Г.Нямдэлэг нар шүүн явууллаа.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ