Эмч мэргэжилтнүүдийн спортын авьяас чадварыг дээшлүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолыг багасгах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, баг хамт олныг бүрдүүлэх зорилгоор 2017 оны байгууллагын аварга шалгаруулах 3 төрөлт спортын тэмцээнийг 2017 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд аймгийн спортын төв ордонд амжилттай зохион байгууллаа. Тэмцээний гар бөмбөгийн төрөлд эмэгтэй 12, эрэгтэй 6 багийн нийт 144 тамирчин, шатар, ширээний теннисний төрөлд 72 тамирчин оролцож авьяас чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс БОЭТ-ийн Захиргааны тасгийн хамт олон тэргүүлж "Цомын эзэн" болжээ.
Харин тэмцээний Гар бөмбөгийн төрөлд:Эмэгтэйчүүдийн багаас
Захиргааны тасгийн баг 1-р байр
САМ, Гэмтлийн тасгийн баг 2-р байр
Шинжилгээ, гал тогоо, Эмгэг судлалын тасгийн баг /эрэгтэ/ 3-р байр эзэлсэн бол эрэгтэйчүүдийн багаас
"Болжморын булчин" баг 1-р байр
Алтайн барс баг 2-р байр
Шонхорууд баг 3-р байр эзэлж алт, мөнгө хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
Шатар эрэгтэй
1 Б.Батбулган Гэмтлийн их эмч
2 Т.Ганбүүрэг Техникч
3 Хишигтөгөлдөр Амбулатори
Шатар эмэгтэй
1
2 М.Бадамцэцэг Мэдрэлийн тасаг
3 н.Мандахнаран Амбулаторийн тасаг
Теннис эмэгтэй
1 Ц.Оюундулам Халдвартын тасаг
2 Т.Ариунзаяа Захиргаа аж ахуй
3 Г.Оюунчимэг Дотрын тасаг
Теннис эрэгтэй
1 С.Болд Амбулаторийн тасаг
2 М.Мянганбуу Мэдрэлийн тасаг
3 Д.Мөнхтөгс Амаржих газар нар тус тус шалгарсан байна.