-Аргын тооллын 8 сарын 4. Баасан (Сугар) гараг /2017/


-Аргын тооллын 8 сарын 4. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 12, харагчин гахай, онгоц-18 од, огторгуй суудал, 2 хар мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:32-20:23.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү зарсуул өвчин, эмгэг ирнэ цээрлэ.
-Хонь, гахай, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, үхэгсдийн үйл, номын хурим, гөлөг тэжээх, баясгалангийн хурим, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарах, мал адгуус худалдан авахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ