-Аргын тооллын 8 сарын 3. Пүрэв (Бархасвад) гараг /2017/


-Аргын тооллын 8 сарын 3. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 11, хар нохой, хонгорцог-17 од, төмөр суудал, 3 хөх мэнгэ, үл тохирохын барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:31-20:24.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад цэцэн мэргэн, оюун билиг хурц болох сайн. Гэвч луу, үхэр, хонь нохой, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Морь, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, үхэр, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Хурим, наадам хийх, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном хэвлэх, замд явах, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, буяны үйл, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, бурханд залбирах, ан гөрөө хийх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Бэрийн үйл, багш шавь барилдах, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, хатуу үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ