УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ховд аймагт ажиллаж байна.



Ховд аймгийн намын хорооны өргөтгөсөн хуралд оролцохоор УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт хүрэлцэн ирлээ. Түүнийг аймгийн Ардчилсан намын хорооны дарга Ч.Чинбат тэргүүтэй намын хорооны зарим гишүүд, тэргүүлэгчид, журмын нөхөд нь Ховд нисэх онгоцны буудал дээр угтан авлаа.







Ардчилсан намын дарга С.Эрдэнийн хувьд Ардчилсан намын даргаар сонгогдоод Ховд аймагт анх удаагаа ажиллаж байгаа бөгөөд намын хорооны болон орон нутгаас сонгогдсон Үндэсний бодлогын хорооны гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулах, сумдын намын хорооны дарга нарт тамга тэмдгийг нь гардуулах юм. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх, оролцох талаар  аргазүйн зөвлөмж чиглэлийг өгч ажиллахаар төлөвлөжээ. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ