МАН-ын баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн Ховд аймагт боллоо.



Зөвлөгөөнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч, Ховд аймгийн Буянт сумын уугуул Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч, Үенч сумын харьяат Б.Ундармаа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Удаанжаргал, Ховд, Говь-Алтай, Завхан Увс, Баян-Өлгий аймгуудын болон сумдын МАН-ын хороо, үүрийн  дарга нар, тэргүүлэгчидийн төлөөлөл болсон  300 орчим хүн оролцлоо.




Монголын ард түмэн  1990-1992 оны эдийн засгийн хүндрэлийн үеийг  даван туулахын тулд тухайн үед эрх барьж байсан АН-ыг  МАН-аар сольж итгэл хүлээлгэсэн байдаг.  Энэ нөхцөл байдал дахин давтагдаж байгаа учир Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад төр бүхий л боломжоо дайчлан ажиллаж байгаа.  Улс орны нийгэм эдийн засаг хүнд байна гээд  хэцүү бэрхийг тоочоод суух биш ард түмнийхээ итгэлийг авч сонгогдсон төрийн түшээд,  МАН-ын бодлого шийдвэр  ард түмнийхээ амьдрал ахуй, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө чиглэгдэж байгаа гэдгийг зөвлөгөөний үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан хэлсэн үгэндээ онцлов. 





Ард иргэдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулах их үүрэг, хариуцлага МАН, МАН-ын нэрээр ажил албан тушаал хашиж байгаа хэн бүхний өмнө байгаа гэдгийг ямагт санаж, санаачлагатай ажиллах шаардлага байгааг ч анхаарууллаа. Тийм ч учраас энэ удаагийн зөвлөгөөнийг -Эв нэгдэл, Хариуцлага, Ялалт" гэсэн уриан доор зохион байгуулж, шат шатандаа ажлын сахилга хариуцлагаа өндөржүүлэх даалгаварыг өглөө.




Үүнтэй холбоотойгоор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Амарбаясгалан Аймгуудын улс төрийн албан тушаалтануудтай "Ёс зүй хариуцлагын гэрээ" байгуулсанаас гадна зөвлөгөөнөөс гарсан уриалгын төслийг хэлэлцэн баталлаа.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ