УИХ-ын гишүүн О.Батнасан 3 сарын 20-25-ны өдрүүдэд Наурызын баяртай холбогдуулан Ховд аймагт ажиллаад буцлаа. Тэрээр Ховд аймгийн Ховд, Булган сумын Казак иргэддээ Наурызын баярын мэнд хүргэж, сум орон нутгийн цаг үеийн зарим нөхцөл байдалтай танилцаж ажилласан. Мөн тэрээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Ховд аймгийн иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтанд хамтатган оролцож ард иргэдийнхээ санаа бодлыг сонслоо.
УИХ-ын гишүүн О.Батнасангийн идэвх зүтгэл гарган хөөцөлдөж байгаа ажлуудын нэг болох Эрдэнэбүрэн сумын Усан цахилгаан станц барих ажлын бүтээн байгуулалт хийгдэхээр болсон байна. Энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажлыг дагаад орон нутагт маш олон давуу тал, үр ашиг бий болох юм.