-Аргын тооллын 2 сарын 22. Лхагва (Буд) гараг /2017/


-Аргын тооллын 2 сарын 22. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын 26, цагаан луу, суудал гал, мэнгэ 3 хөх, суулга-19 од, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:46-18:25.
-Өдрийн сайн цаг: Бар(0340-0540), луу(0740-0940), могой(0940-1140), бич(1540-1740), тахиа(1740-1940), гахай(2140-2340) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Насанд хүрсэн хүн үс засуулахад амгалан жаргалантай маш сайн. Гэвч нохой, могой, морь, хонь жилтнээ цээртэй.
-Хулгана, бич, луу, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, шинэ бүтээл гаргах, бичиг сурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, нас уртасгах ном айлдуулах, усан эмчилгээ хийлгэх, худалдаа хийхэд сайн. Цэрэгт мордох, модны үйл, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, ажил эхлүүлэх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, үр суулгах, замд гарах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ