-Аргын тооллын 2 сарын 7. Мягмар (Ангараг) гараг /2017/


-Аргын тооллын 2 сарын 7. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 11, хөхөгчин үхэр, суудал шороо, мэнгэ 9 улаан, хэрцгийн охин-5 од, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:11-18:01.
-Өдрийн сайн цаг: Бар(0340-0540), туулай(0540-0740), могой(0940-1140), бич(1540-1740), нохой(1940-2140), гахай(2140-2340) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад цэцэн мэргэн, оюун билиг хурц болох машид сайн. Гэвч хонь, могой, морь, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Хурим, наадам тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, мал зарах, байшин барилгын суурь тавих, мал адгуус муулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, хатуу үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ