-Аргын тооллын 2 сарын 5. Ням (Адьяа) гараг /2017/


-Аргын тооллын 2 сарын 5. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 9, харагчин гахай, суудал хий, мэнгэ 2 хар, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, арвидахын барилдлагатай өдөр. Балжиннямтай өдөр. Сар мичдийн тохиох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:14-17:58.
-Өдрийн сайн цаг: Үхэр(0140-0340), луу(0740-0940), морь(1140-1340), хонь(1340-1540), нохой(1940-2140), гахай(2140-2340) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс засуулахад эрхэм сайн. Гэвч могой, бар, туулай жилтнээ цээртэй.
-Туулай, хонь, гахай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, худалдаа хийх, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, номын хурим, гөлөг тэжээх, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Мод таслах, газар малтах, үхэгсдийг оршуулах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, шинэ дээл эсгэх муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ