Улсын бүртгэгчдийн нэгдсэн сургалт боллоо

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Улсын бүртгэлийн байгууллагын 2023 оны бодлого, төлөвлөлт, дотоод үйл ажиллагааг танилцуулах, цаг үеийн нөхцөл байдлын талаар санал, мэдээлэл солилцох, улсын бүртгэгч нарт үүрэг, чиглэл зөвлөмж өгөх зорилгоор энэ удаагийн "НЭГДСЭН СУРГАЛТ" зохион байгуулав. 
03 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан уг сургалтад Иргэний улсын бүртгэлийн, ЭХЭУБ-ийн улсын бүртгэгч нар, үйлчилгээний ажилтнууд оролцлоо. 
Энэ үеэр Үндэсний цахим гадаад паспорт олгох ажлын нээлтийг зохион байгуулж зарим иргэдэд паспортыг нь гардуулав. 

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр энэ оны эхний улиралд Ховд аймагт 4000 гаруй иргэн гадаад паспорт шинээр захиалж авсан байна. Үүний 400 гаруй нь Үндэсний цахим гадаад паспорт захиалжээ. 
Улсын бүртгэгчдийн нэгдсэн сургалтын үеэр иргэд цахим паспортоо яаж захиалах талаарх мэдээлэл, зөвлөгөөг хэрхэн хүргэх талаар чиглэл өгөв. Мөн хөдөөгийн иргэдэд тоон гарын үсэг олгох ажлыг эрчимжүүлэн 80 хувьд хүргэх зорилт дэвшүүлж ажлаа төлөвлөлөө. 

3 хүн, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Үүнээс гадна зарим нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Тухайлбал, хяналтын улсын байцаагч Д. Ганзориг бүртгэлийн тэргүүний ажилтан, 
Дарви сумын бүртгэгч Д.Бадамгарав "Улсын бүртгэлийн жуух бичиг",
Буянт сумын бүртгэгч Г.Болормаа, Ховд сумын бүртгэгч Х.Жаналган нар "Хууль зүй яамны жуух бичиг"-ээр тус тус шагнуулсныг гардуулж баяр хүргэлээ.

ВИДЕО:



2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ