-Аргын тооллын 4 сарын 12. Баасан (Сугар) гараг (2024)

May be an image of text

-Аргын тооллын 4 сарын 12. Баасан (Сугар) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 4, улаан морь, мэнгэ 7 улаан, суудал мод, чөлөөт эх-3 од, шид барилдлагатай өдөр. Лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:08-19:38.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах маш сайн. Харин хулгана, бар, туулай, нохой, гахайжилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бич, хонь, тахиажилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Ноёд хаад, хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв үйлс сэтгэлчлэн бүтмүй. Муу нь: Улайны үйл, хиншүү хярвас, мод таслах, тангараг тавих, шинэ гэр, байшин, асар майхан босгох, бэрийн үйл, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, мал хөнгөлөх, хэрүүл тэмцэл, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал гаргахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ